Header Ads

Beginner's guide

PUBG Mobile дээр шинэ тоглогч бол дараах заавар зөвлөмжүүдтэй танилцаарай.

 PUBG Mobile үндсэн ойлголт

Ялахын тулд 99-н дайсантай тул

Тоглоомын үндсэн ойлголт нь нэг арал дээр 100 хүн бууна. Арал дээрх байшин барилга обьектуудаас зэр зэвсэг тоноглолоор өөрийгөө хүчрэгжүүлээд бусад 99-н дайсантай байлдана. Өнцөг булан бүрт дайсан байж болно. Маш сонор сэрэмжтэй самбаачлагатай байж цор ганц амьд үлдэгч болж ялна.

Тоглоомын талаар сайн судлахын тулд эхлээ Solo Mode дээр тоглоорой


Map-тайгаа танилцах болон тоглоомийн бусад ойлголтуудыг судлахын тулд эхлээд Solo Mode дээр тоглохыг зөвлөж байна. 

Ялалтан хүргэх зөвлөжүүд

Зайндаа тааруулан онилгоогоо тааруул

Дунд болон холын зайнд байгаа дайснаа оновчтой устгахын тулд зэвсэгнүүдээ дуран хараагаар тоноглох хэрэгтэй. Дундын зайнд бол Red Dot болон Holographic зүгээр байдаг бол холын зайнд 2x-8x татах чадалтай дурангууд байна. 

Ойрын зайнд тулалдах

Ойрын зайнд тулалдахдаа үндсэн онилгоогоороо тулалдах нь оновчтой. Онилгоо хийхгүйгээр гэсэн үг. Ойрын зайнд Shotgun болон Submachinegun төрлийн буунууд илүү хүчтэй хор учруулж чаддаг. 

Толгойнд онилж байх хэрэгтэй

Мэдээж толгой бол хамгийн эмзэг хэсэг. Тэр хэсэгт буудсанаар өндөр хор хохирол учруулах боломжтой юм. 

Хэвтэж эсвэл сууж бууд

Тулааны талбарт хэвтэж эсвэл сууж буудах нь таныг дайсан олж харахад хэцүү байх болно. Гэхдээ яг таныг халж байна уу гэдгийг сайн тооцоолох хэрэгтэй. Өвс мод болон хашаа, хана зэрэг нь таныг халж байгаа эсэхийг тооцоолоод хэвтэж эсвэл сууж буудах нь бас нэг мэдлэг юм. 

Өөрийгөө зэвсэглэх

Амьд үлдэж ялахын тулд өөрийгөө сайн тоноглох хэрэгтэй. Мөн зэр зэвсэгүүдээ тоноглох нь ялалтанд хүрэхэд нөлөөлнө. 

Зэвсэгээ сайжруулах

Зэвсэгийн үзүүлэлтийг сайжруулахын тулд тоглогчид нь нэмэлт тоноглолуудыг мөн цуглуулах хэрэгтэй. Дуран хараануу бол бүх буунд тохирч байхах бууны ам бариул болон бөгсөнд орох тоноглолууд бол төрөл төрөлдөө таарж зохицдог. 
Нэмэлт тоноглол нэг бүрийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС.

Амьд үлдэхэд туслах тоноглолууд

Дайны талбарт толгойн болон биеийн хамгаалалтууд халхавч болон тоноглолуудаа хийх үүргэвч мөн энергийн уднаа, түргэн тусламжийн хэрэгсэл, боолт мөн хүч нэмэгдүүлэх бэлдмэлүүд нь таныг амьд үлдэхэд хамгийн ихээр нөлөөлдөг. 
Үндсэн 3 тоноглол нь 
  • Толгойн армор
  • Биеийн сумны хантааз
  • Үүргэвч
Хувцас бол хамгаалалт биш юм. Мөн үүргэвч нь өөрийн гэсэн багтаамжтэй ба хувцас нь энэ багтаамжинд нөлөөлөхгүй юм. 

Сонор сэрэмжтэй байж дайснуудыг цэгнэ

Үргэлж сонор сэрэмжтэй байж дайснуудыг цэгнэх хэрэгтэй. Чихэвчээ зүүгээд чимээ анирыг сайн сонсож чагнаж байх хэрэгтэй. Гүйж байхдаа ч байлдаж байхдаа ч. гарч буй дуу болгоныг цэгнэж байх хэрэгтэй. 

Газрын зураг дээр дайсны байрлалыг оновчлох

Энэхүү Minimap нь дайсны явж байгаа байрлал, буудаж байгаа чиглэл болон машины явж байгаа чиглэлийг тооцоолон харуулдаг. Жишээ нь энэ зурган дээр бол харж байгаа зүгийн эсрэг талд буудаж байна гэсэн үг. Тэгэхээр тэр чигт харахын тулд 180 градус харах буюу эргэж харна гэсэн үг. 

Зэр зэвсэг тоноглолуудыг хайж олох 

Арал дээрх байшин барилга обьектуудад зэр зэвсэг тоноглолууд тарсан байгаа. Бид нар тонох гэж ярьдаг. Таны очиж байгаа байшинд тийм зэвсэг байна гэсэн баталгаа байхгүй. Тухайн байшинг тоносон ч байж болно. Ер нь бол minimap-тайгаа сайн ажиллах хэрэгтэй. 

Үхсэн дайсныг тонох боломжтой

Устгасан дайсныхаа үүргэвчийг тонож өөрт хэрэгтэй зүйлсээ цуглуулах боломжтой. Энэ үедээ маш сэрэмжтэй байх хэрэгтэй. Мэдээж байлдсан тул дуу гарна. Тэр дуугаар нь таны байрлалыг хэн нэгэн тодорхойлсон байх боломжтой. 

Drop тонох

Drop бол маш хүчирхэг тоноглолуудаар дүүргэсэн хайрцаг юм. Шүхрээр буух Drop-руу олон хүн очиж тонох сонирхолтой байдаг тул энд заавал дайн болох нь тодорхой. 

Auto Loot Option -г Enable болго

Ингэсэнээр таньд хэрэгтэй тоноглолуудаг автоматаар аваад явчихна. Гэхдээ зэвсэгт хамааралгүй. 

Олон хүн бууж байгаа газраас зайлсхийх


Анхлан сурж байгаа хүнд бол олон хүн бууж байгаа хот сууринлуу буухгүй байх нь зүгээр. Энх их тулаан байлдаан болж эхний хэдэн минутанд эдгээр газруудал л олон хүн хасагддаг. 

Бууж байгаа газраа шалга

Free Look ашиглан бууж байгаа газрынхаа ойролцоо өөр хүн бууж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. 

Аюулгүй бүсэд үлд

Энэхүү зурган дээрх цагаан тойрог бол аюулгүй бүс юм. Тодорхой хугацааны дараа энэхүү тойрог нь жижгэрэн амьд үлдсэн тоглогчид энэхүү тойрогруу гүйнэ. Ингэсэнээр тоглогчид хоорондоо таарч байлдах юм. Цэнхэр тойрог нь шахах хүрээ юм. Цэнхэр тойргын гадна байхад таны цус гүйж үхэх хүртэл үргэлжилнэ. 

Аюулгүйн тойргийг зөв тооцоолж явах

Байшингууд тонож явахдаа минимафийн дор байгаа цагтай байнга харьцаж явах хэрэгтэй. Цагаан тойргийн гадна байлаа гэхэд цагаа харж цаг нь багасах үед тойрогруугаа ойртох хэрэгтэй. 
Тойрог хумигдах хугацаа
№        Хүлээх хугацаа              Хумигдах хугацаа          Тоглоомийн цаг
1          5мин                               5мин                                       12мин
2          3мин20сек                      2мин20сек                            17мин40сек
3          2мин30сек                      1мин30сек                            21мин40сек
4          2мин                                1мин                                     24мин10сек
5          2мин                                30сек                                    27мин10сек
6          1мин30сек                       30сек                                    29мин10сек
7          1мин30сек                       Тодорхойгүй                       Тодорхойгүй

Улаан бүс


Бөмбөгдөлтийн бүсээс зайлсхийх хэрэгтэй. Энэхүү бүс нь газрын зураг дээр санамсаргүйгээр сонгогдон гарж ирдэг ба тухайн бүсэд бөмбөгдөлт болдог тул таньд эрсдэлтэй. 

No comments

Powered by Blogger.