Header Ads

Зөвлөмж болон тактик

Энэхүү нийтлэл дээрээс үндсэн зөвлөмж заавар болон мэдэж байвал зохих тактикуудыг танилцуулж байна.

Онилгоо болон онилгооны тактик

Чухал зөвлөмжүүд (★★★)

★ ★ ★Онилгоогоо хэрхэн сайжруулах вэ

Shooting төрлийн тоглоомнуудын гол чадвар нь онилгоо байдаг. Онилгоогоо сайжруулахын тулд PUBG Mobile дээрх Practice үе дээр бэлтгэл сургуулилт хийх боломжтой.
★ ★ ★Зайнд тохируулж буугаа сонгох

Буу болгон өөрийн гэсэн ашиглахад тохиромжтой зайтай байдаг. Жишээлбэл Шотгун SMG төрлийн бууг ойрын зайнд, Assault Riple төрлийн бууг ойрын болон дунд зайнд, DMR болон Sniper төрлийн бууг холын зайнд ашиглахад тохиромжтой. 
★ ★ ★ADS буюу Aim Down Sight

Дунд болон холын зайнд ADS ашиглах нь оновчтой. ADS гэдэг нь буугаа дээш өргөж онилох гэж ойлгож болно. Онилгоон дээрээ дуран болон Red Dot зэрэг онилох тоноглолоор тоноглосон бол илүү давуу талтай. 
★ ★ ★Hip буюу үндсэн онилгоо.

Ойрын зайнд бол бид буугаа онилгоонд өргөхгүйгээр шууд буудах нь оновчтой. Энэ зайнд өндөр хохирол учруулах буунуудтай бол дайснаа хурдан унагах боломжтой.

Хэрэгтэй зөвлөмжүүд (★★)

★ ★Шагайж буудах техник

Тохиргооруугаа ороод "Peek & Fire" гэснийг Enable болгоод халхавч обьектийн араас 2 талаараа шагайж буудах боломжтой. Энэ нь бүх биеээрээ гарж оногдох эрсдэлийг багасгана. 
★ ★Буудах хугацааг тохируулах

Дайснаа олж харсан бол буудах хугацаагаа зөв оновчлох хэрэгтэй. Дайсан гүйж болон хөдөлгөөнтэй байгаа үед буудах нь өөрийн байрлалаа илчлэх боломжтой. Мөн таныг илрүүлсэн эсэхийг сайн тооцоолох хэрэгтэй. Хөдөлгөөнөө зогсоох хүртэл нь түр хүлээх нь дээр. 

Нэмэлт тактик (★)

Бүрэн автомат буу ашиглах

Дайсны байрлалыг илрүүлэх хараандаа авсан бол бүрэн автомат буугаар хурдан хугацаанд дайснаа устгах боломжтой. Гэхдээ олилтийг тооцоолох хэрэгтэй. Assault Riple төрлийн буунууд нь тохиромжтой байдаг. 

Solo mode тактик

Чухал зөвлөмжүүд (★★★)

★ ★ ★Хэрхэн дайсныг хараанд авах вэ

"Free Look" товчоор дайсныг эргэн тойронд байгаа эсэхийг шалгаж болно. Мөн Минимаф дээрээс дайсны хөл болон буун дуу гарч байгаа чиглэлийг тодорхойлох хэрэгтэй. Үүний дараа ADS ашиглах дайсныг онилгоонд авах хэрэгтэй. 
★ ★ ★Mini-Map дээр анхаарлаа хандуул

Минимаф дээр маш сайн ажиллах хэрэгтэй. Дайсны хөлний чимээ буун чимээ болон машины дууг илрүүлж чиглэлийг тодорхойлж өгнө. 
★ ★ ★Дайз болон сумны тоо

Дайз болон сумны тоо мөн чухал. Solo Mode дээр таныг аврах бага байхгүй. Таныг таны галт зэвсэг болон сум л аврана. 
★ ★ ★Бууж буй газраа зөв сонго

Шүхрээр бууж байхдаа эргэн тойрноо харж хичнээн дайсан ойр орчимд чинь бууж байна гэдгийг тооцоолох хэрэгтэй. Танаас түрүүлж буугаад зэвсэгтэй болсон дайсан таныг амархан устгаж чадна шүү.

Хэрэгтэй зөвлөмжүүд (★★)

★ ★Байрлалаа зөв сонго

Ямар ч үед эргэн тойрноо сайн тооцоолж явах хэрэгтэй. Аль байрлал дээрээс давуу талтай байна гэдгийг тооцоолж тэрхүү байрлалуудаа эзлэж явах хэрэгтэй. 
★ ★Сайн сонс!!!

Дуу чимээг сайн сонсож байх хэрэгтэй. Таны хөлны чимээтэй давхцаж дайсны хөлний чимээ буу гарч байгаа эсэхийг сонс. Сонссон бол Минимафруугаа харж аль чиглэлээс гарч байгааг хар. 
★ ★Буудах мөчөө зөв сонго

Дайсантай тулж байгаа үедээ түүнийг сул тал гаргатал нь тэвчээртэй нуугд. Буу цэнэглэх байрлалаа өөрчлөх үед нь хохирол учруулах боломжтой. 

Нэмэлт тактик (★)

Анхны Drop-г тоно

Тоглоом эхлээд машинтай байж эхний Drop-г тоносоноор тань маш давуу байдлыг олгох болно. 
Log-ыг тандаж бай

Дэлгэцэн дээрх Log дээрээс таны дайсан ямар буутай байгааг мэдэж болно. Ингэсэнээр тухайн бууны эсрэг ямар тактик хэрэглэхээ тооцоолж болно. Гэхдээ дайсан буугаа солих боломжтой гэдгийг бас тооцоолох хэрэгтэй. 

Team (Duo & Squad) зөвлөмж тактик

Чухал зөвлөмжүүд (★★★)

★ ★ ★Team Mode үндсэн стратеги

Багийнхан чинь хаана явааг байнга тооцоолж явах хэрэгтэй. Ойрхон байж дайн болбол галаар дэмжих байрлалд байнга бэлэн байх хэрэгтэй. Байшин тонож яваад холдох үед дайсан дайрвал тэгээд дуусаа. Эсрэг дайсан хэдүүлээ ч байж болох тул багийхантайгаа ойрхон явах хэрэгтэй.
★ ★ ★Багийхандаа туслах

Танай багийн хүн Knock - луулсан үед хурдан очиж хамгаалж аврах хэрэгтэй. Танай багийхан бүгд амьд байж байж ялалтанд хүрэхэд дөхөм байх болно. Тиймээс багийханаа үргэлж тооцоолж явах хэрэгтэй. 
★ ★ ★Багийхантайгаа харьц

Дуут чат болон мессеж чатуудаа сайн харж багийхантайгаа төлөвлөгөө тактик гаргаж багийханаасаа мэдээлэл авч тоглох нь ялалтанд хүрэхэд хамгийн их нөлөөлдөг. 

Хэрэгтэй зөвлөмжүүд (★★)

★ ★Knock Down & Kill

Хэрвээ дайсан ноклуулсан бол алах гэж яарах хэрэггүй. Эргэн тойронд нь багийхан ь байж болох тул сайтар шалгах хэрэгтэй. Хэрвээ нэгийг нь л устгасан бол бас тонох гэж яарах хэрэггүй мөн сайтар шалга. 
★ ★Smoke Grenate ашиглах

Smoke Grenate нь утаан хөшиг үүсгэж таныг халхлах боломжтой. Багийханаа босгох, дроп тонох мөн тоглоомын төгсгөлд танай багийханы байрлал илчлэгдсэн үед байрлалаа солих зэрэгт ашигладаг.  
★ ★Багийн байрлал хамгаалах

Багийхан чинь Safe Zone руу шилжиж байгаа үед өөрөө зөв байрлалаас хамгаалах хэрэгтэй. Хаа сайгүй айлын стайперчид дурандаж байж мэднэ. Тийм болохоор байрлал бүрийг сайтар хянаж багийхандаа туслах хэрэгтэй. 

Шүхрээр буух зөвлөмж 

Чухал зөвлөмжүүд (★★★)

★ ★ ★Буух хурдаа өөрчлөх

Шүхэр задрахаас өмнө огцом доошоо бууж байгаа бол хамгийн өндөр хурдаар бууна. харин хамгийн хол зайнд буухийн тулд чиглэлээ олоод харах өнцөгөө нэмэгдүүлнэ. 
★ ★ ★Буусныхаа дараа

Онгоцноос буухдаа газрын зурган дээрээсээ буух газраа тодорхойлоод харах өнцөг чиглэлээрээ нисч буусан бол үүний дараа хамгийн их олдоцтой байдаг газруудруу машинаар очиж болно. 
★ ★ ★Газрын зурган дээр тэмдэглэх

Хамгийн олдоц сайтай газруудыг мэддэг бол газрын зурган дээрээ тэмдэглээд тэр чиглэлээ дагаад явж болно. 

Хэрэгтэй зөвлөмжүүд (★★)

★ ★Машин ашиглах

Тоглоомын эхэнд машин ашиглах нь өөрт хэрэгтэй тоноглолуудаа хурдан хагцаанд цуглуулахад туслана. 
★ ★Халуун цэгүүд

Хамгийн хүчтэй тоноглолууд байдаг байршилуудыг мэдэж байх хэрэгтэй. Эдгээр газруудад тулаан их болдог тул сонор сэрэмжтэй газардах хэрэгтэй. 

No comments

Powered by Blogger.