Санал болгох тохиргоо
Ялалтанд хүргэхэд тань туслах тохиргоонууд
Шагайж буудах
Тулааны үед халхавчны араас шагайж харах буудаж сурах нь таны биеийг ил гаргахгүй дайсанд илчлэгдэх, оногдох талбайг багасгах давуу талуудыг олгоно. Үндсэн тохиргоогоор энэ нь хаалттай байдаг ба тохиргооруугаа ороод "Peek & Fire" тохиргоог Enable болгож өөрчилсөнөөр боломжтой болно.
Peek & Open Scope тохиргоог идэвхжүүлвэл шагайх үед автоматаар дуран татна. харин Peak Options тохиргоог Hold to lean болговол ADS буюу автоматаар онилогдоно.
Дэлгэцний тохиргоо
Тоглоомонд FPS гэр ойлголт байдаг. Энэ нь нэг секундэд хэдэн зураг харуулж байгааг тодорхойлдог тоолуур юм. Тоглоом гэдэг бол дэлгэцэн дээр ар араасаа гарч ирэх асар олон зурагнууд гэж ойлгож болно. Гарч ирж байгаа тэр зургийг Frame гэж нэрлэдэг. Зарим тоглоом компьютерийн үзүүлэлт хүрэхгүйгээс гацдаг. Удирдахад их төвөгтэй санагддаг шүү дээ. Энэ нь нэг секундэд бага Frame үзүүлж байгаагаас болж байгаа юм. Нэг секундэд хамгийн багадаа 30-н Frame үзүүлж чадаж байвал хүний нүдэнд гацалт анзаарагдахгүй. 120-оос дээш бол маш сайн. Тиймээс таны төхөөрөмжинд хамгийн өндөр тоотой Frame үзүүлэх тохиргоог доор харууллаа.
Graphics тохиргооноох Smooth сонгож Frame Rate тохиргооноос Extreme сонгож өгнө.
Ингэсэнээр үндсэн хэлбэр нь харагдах боловч нарийн дэталуудийг нь хасчихаж байгаа юм. Дунд болон алсийн зайнд байгаа хүний хуруу гар нүд нүүр тодорхой харагдахгүй боловч үндсэндээ хүн байна гэдэг нь мэдэгдэнэ гэж ойлгож болно.
FPS өндөр байх нь удирдахад амар болж онилгоогоо дайсан дээр тохируулахад хялбар байх болно. /Mouse-ны Frame Rate хамаараагүй/
Frame Per Second /FPS/ -аа илүү нэмэгдүүлэх
Style тохиргоо
Энэ тохиргоог бол өөрийн нүдэнд аль эвтэйхэн байгаагаар тохируулж өгөхөд болно.
Удирдлага тохиргоо
Удирдлагийн
Эдгээр тохиргоо нь хараа болон галлах цэгийн тохиргоо юм. Мөн өөрийн тоглох хэв маягтаа тааруулж тохируулж болно. Энэ тал дээр мэдлэг дутаж байвал тохиргоо нэг бүр дээр Trainee хийгээд үзээрэй гэж зөвлөж байна.
Удирдлагийн товчнуудийн хэмжээ байрлалийг тохируулж өгч болно.
Дээрх тохиргооны Customize хэсэг дээр дарж тоглоомийн бүх товчнуудийн байрлал болон хэмжээг тохируулж өгч болно. Хэрвээ компьютер дээр тоглож байгаа бол энэ хэсэгээс удирдах товчнуудийг тохируулж өгч болно.
Sensitivity тохиргоо
Энэ бол санал болгосон тохиргоо юм. Trainee хийж байхдаа ханад дээр доорх чиглэлүүдэд хөдөлгөж үзээд өөрт эвтэйхэн санадсанаар өөрчилж үзээрэй.
Pick-Up тохиргоо
Анхлан суралцагчидад
Анх тоглож сурч байгаа бол эдгээр тохиргоог Enable байлгасан нь дээр. Ингэж тохируулсанаар тань хэрэгтэй тоноглолуудыг автоматаар аваад явчихна.
Энэ тоглоомон дээр тодорхой мэдлэгтэй болчихсон үедээ зөвхөн хэрэгтэй юмнуудаа аваад явах нь зүгээр байдаг. Тодорхой зорилттой тоноглолоор өөрийгөө тоноглоно гэж тооцоолоод цуглуулаад явчихна гэсэн үг.
Audio (Дуу) тохиргоо
Дуу чимээ микрофон бол мэдээж хамгийн чухал тохиргоонуудын нэг юм. Дээрх шиг тохируулж өгөхөд хангалттай.














Post a Comment